2020-08-01
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 17-19 хэм дулаан байна.2020 оны 08 дугаар сарын 01-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй.. Салхи баруун болон төвийн аймгуудын нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 12-17 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 15-20 хэм, говийн бүс нутаг болон Дорнод-Монголын тал нутгаар 29-34 хэм, бусад нутгаар 21-26 хэм дулаан.