2020-08-01
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Өнгөрсөн хоногт 306 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. ХӨСҮТ-д тусгаарлагдсан дөрөв, ажиглах байранд байсан зургаан хүний давтан шинжилгээнээс халдвар илрээгүй. Ачаа, тээврийн 25 жолоочоос халдвар илрээгүй. ХӨСҮТ-өөс таван хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа" гэв.