2020-07-31
Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр, Таван шараас Нисэх рүү салах зам буюу 10 буудалд зам тээврийн ноцтой осол гарчээ. Том оврын ачааны машин, ачааны галт тэрэгтэй төмөр замын гарам дээр мөргөлдсөн байна.Ослын талаар ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлан мэргэжилтэн Ч.Чимэдбатаас тодруулахад "Ослын талаар дэлгэрэнгүй мэдээлэл одоогоор ирээгүй. Ямартай ч тухайн ослын улмаас хүний амь эрсдээгүй. Хүн бэртэж, гэмтсэн эсэх нь тодорхойгүй байна" хэмээн хэлэв.Ослын улмаас замын хөдөлгөөний ачаалал нэмэгдээд байгаа ажээ.