2021-12-13
10:00 цагт: Улсын Их хурал дахь Монгол ардын намын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд болно.
10:00 цагт: Улсын Их хурал дахь Ардчилсан намын бүлэг “Их эзэн Чингис хаан” танхимд хуралдана.
09:30 цагт: "Барилга байгууламжийн зураг төслийн чанар, үр өгөөж хяналтыг сайжруулах нь" хэлэлцүүлэг болно. БХБЯ, БШУЯ, ЭМЯ, ЭХЯ, ХНХЯ, МХЕГ зэрэг байгууллагын төлөөлөл оролцоно.
10:00 цагт: “Малчдын амьдрах ухааны чадварыг дэмжих, нийгмийн хамгааллыг өргөжүүлэх дэд хөтөлбөр”-ийн нээлтийн ажиллагаа “Кристал” танхимд болно. Утас: 80151098
10:00 цагт: Нийслэлийн агаарын чанарын талаар мэдээлэл өгнө. Энэ удаагийн мэдээлэл өгөх албаны бүрэлдэхүүнд БОАЖЯ, ОББҮХ, НЗАА, НЭМҮТ, ЦУОШГ, НМХГ, Таван Толгой түлш ХХК болон бусад холбогдох хүмүүс оролцоно. Утас: 94044104
14:00 цагт: ЗХУ-ын буцалтгүй тусламжаар Монгол Улсад барьж өгсөн барилгын гэрэл зургийн үзэсгэлэнг Монгол Улс, ОХУ хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тохиолдуулан дэлгэнэ.