2021-12-09
Гадаад харилцааны сайд Б.Мөнхжин Эрээн боомт нээгдэх асуудлаар мэдээлэл өглөө. Маргаашаас эхлэн Эрээний хил бүрэн нээгдэж, ачаа тээвэрлэлт хэвийн болох аж.
Тэрээр “Замын-Үүдэд суугаа Эрээний Ерөнхий консултай хамт газар дээр нь чингэлэг тээврийн туршилтыг хийж үзлээ. БНХАУ талаас чингэлэг оруулж ирж манай талаас өргөж буулгах зохион байгуулалтын ажлыг шалгалаа. Бид арваннэгдүгээр сарын 15-ны өдөр Эрээний талтай 20 хоногийн дотор бэлтгэл хангахаар тохирсон. Хугацаа нь болсон учир бэлтгэлийг эцсийн байдлаар шалгасан. Өнөөдөр бичиг цаасны ажил хийгдээд маргаашнаас авто замын тээвэрлэлт эхэлнэ.
Маргаашнаас вирус илрэхээс өмнө монголоос Эрээний талд гарчихсан 150 гаруй ачаатай машин байгаа. Түүнийг эхний ээлжид үе шаттайгаар гаргана. Хэвийн урсгалдаа орно. Үүний дараа чингэлэг тээврүүд яваад эхэлнэ. Туршилтаар бэлтгэл хангагдсан гэж үзсэн” гэлээ.