2020-10-15
АТҮТ-ийн тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга асан Д.Батбаярыг 60 сая төгрөгийн авлига авсан үйлдлийг шүүхээр тогтоож, 6 сая төгрөгөөр торгох шийдвэрийг шүүхээс гаргасан нь олны анхаарлыг татав. Шүүхээс Б.Батбаярыг торгуулийн 6 сая төгрөгөө гурван жилийн хугацаанд хуваан төлөхийг зөвшөөрсөн юм.
Авлигын энэ мэт хэргүүд шүүх дээр шийдэгдэхгүй уддаг, улмаар илтэд хар үзсэн байдлаар шийтгэл оногдуулдаг байдалд олон нийт шүүмжлэлтэй ханддаг. Өнгөрсөн жил 1 тэрбум төгрөгийн авлига авсан этгээдүүдийг хөөн хэлэлцэх хугацаагаар чөлөөлөхөөр зориуд хуулийн цоорхой үүсгэсэн асуудал дэлгэгдэж байсан.
Мөнхүү УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнгийн 100 мянган ам.долларын авлигын хэрэг шүүхийн шатанд царцаж, хэрэгсэхгүй болохоор тохироо хийгдэж буй гэх мэдээлэл ч байгаа юм. Авлига өгсөн нь тогтоогдсон боидт кэйсүүд дээр шүүхийн байгууллага гэм буруутны толгойг илсээр байгаа нь анхаарал татдаг билээ.