2020-10-14


Д.Нямхүү: Тусгаарлагдаж байсан эмэгтэй ХӨСҮТ-д амаржлаа



Коронавирусний талаарх ээлжит мэдээллээ хийлээ. ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү "Сүүлийн хоёр хоногт нийт 1352 хүнд шинжилгээ хийхэд хоёр хүнээс коронавирусний халдвар илэрлээ. Тодруулбал, Токио-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн 30 настай эрэгтэй, 20 настай эмэгтэй нараас илэрсэн. Алтанбулагийн боомтоор орж ирсэн 54 жолоочоос коронавирус илрээгүй.

Харин ОХУ-ын иргэн эдгэрч дараагийн шатны сувилалд шилжлээ. Тэрбээр тээврийн жолооч бөгөөд Алтанбулагийн боомтоор орж ирж байсан юм.

Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д есөн хүн эмчлүүлж байна. Долоон хүн хөнгөн, хоёр нь хүндэвтэр байна.

Өнөөдөр ажиглах байранд тусгаарлагдаж байсан эмэгтэй үүрийн 04.00 цагт ХӨСҮТ-д ирж амаржлаа.

Улирлын томуугийн вакцин хийж байгаа. Арав гаруй хоноход 63.7 хувьтай хийгдэж байна. Хүйтний улирал эхэлж байгаа тул иргэд амны хаалтаа сайтар зүүж хэвших хэрэгтэй байна" гэлээ.


Бидэнтэй холбогдох