2020-10-09


Н.Энхбаяр төрд гарах туйлын хүслээ хүү Э.Батшугараар гүйцэлдүүлэхээр зүтгэж байна



МАХН-ын дарга Н.Энхбаяр төрд гарах туйлын хүслээ өөрийн хүү Э.Батшугараар гүйцэлдүүлэхээр үхэн хатан зүтгэж байна. Түүний хүү нийслэлийн Сонгинохайрхан дүүргээс НИТХ-д нэр дэвшиж буй бөгөөд УИХ-ын сонгуулиар мөн уг тойрогт өрсөлдөж, өвдөг шороодож байсныг сануулъя. Дургүй чавганцад дарж байж сахил хүртээнэ гэгчээр олны дэмжлэгийг авч чадахгүй байгаа хүүгээ орон нутгийн сонгуульд дэвшүүлсэн Н.Энхбаяр эвсэл болж сонгуульд орж буй бусад намаа ч бодох сөхөөгүй улайрч байна.Буцах бэрд унаа тугал нийлэх хамаагүй гэдэг шиг сонгогчийн санал авахын тулд бэлэн мөнгөнөөс дутахгүй худал амлалт өгч явна


Бидэнтэй холбогдох