2020-10-09


ЭМЯ: Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д долоон хүн эмчлүүлж байна



Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдал, цаг үеийн ээлжит /2020.10.9/ мэдээллээ хийлээ. Монгол Улсад өнөөдрийн байдлаар коронавирусийн халдварын нийт батлагдсан 315 тохиолдлоос 308 нь эдгэжээ. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д долоон хүн эмчлүүлж байна. Халдварт өвчин судлалын үндэсний төв (ХӨСҮТ)-ийн Вирус судлалын лаборатори, Дархан-Уул аймгийн вирус судлалын салбар лабораторид сүүлийн хоёр хоногт нийт 1248 сорьцод шинжилгээ хийхэд коронавирусийн халдвар илрээгүй байна.

Дэлгэрүүлбэл,

10.07 –нд эх орондоо ирсэн 213 энхийг сахиулагч

  • 09.19 Станбул-Улаанбаатар чиглэлийн нисэх онгоцоор ирсэн 246 хүний давтан шинжилгээ
  • 09.24 Сөүл-Улаанбаатар чиглэлийн нисэх онгоцоор ирсэн 262 хүний давтан шинжилгээ
  • 09.24 Франкфурт-Улаанбаатар чиглэлийн нисэх онгоцоор ирсэн 205 хүний давтан шинжилгээ
  • 10.06 Замын-Үүд боомтоор ирсэн 20 хүний шинжилгээ хийхэд халдвар илрээгүй байна.
  • ХӨСҮТ-д сэжигтэй тохиолдлоор тусгаарлагдсан хоёр хүний шинжилгээ зэрэг тус тус сөрөг гарчээ.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү:

“Санамсаргүй түүврийн аргаар сонгож авсан 41 хүнд коронавируст халдвар илрүүлэх шинжилгээг хийхэд халдвар илрээгүй. Тухайлбал, тандалт судалгааны зорилгоор СХД-ийн нэгдсэн эмнэлэг, Улсын төв эмнэлэг, Налайх дүүргийн нэгдсэн эмнэлэг болон Гадаад харилцааны яам, Японы ЭСЯ-наас сонгож авсан хүмүүсийн сорьцийн шинжилгээний хариу сөрөг гарлаа” хэмээлээ.


Бидэнтэй холбогдох