2020-10-08
Цахим шилжилттэй холбоотой багц хуулийн төслийг УИХ-ын Намрын чуулганаар хэлэлцүүлэхээр бэлтгэж байгаа гэж Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар мэдээллээ. Хэрвээ хууль батлагдвал компаниуд зах зээлд шинэлэг бүтээгдэхүүнүүд нэвтрүүлэхэд нь дэмжлэг болно гэж онцолсон. Учир нь эрх зүйн хязгаарлагдмал байдлаас үүдэж инновац нэвтрүүлэхэд хүндрэлтэй байгаа юм байна. Мөн иргэд өөрсдийн ямар мэдээлэл төрд байгааг хянах боломж бүрдэх юм байна