2020-10-08


Н.Алтанхуяг: МАН-ын гишүүд орон нутгийн сонгуулио болиод хуралдаа ирж суу



УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: Бямбацогтын тайлбарыг би сонсохгүй шүү. УИХ гэж байгаа бол хуулийнхаа дагуу ажлаа явуул. Цэцийн дүгнэлтэд юм яръя гэсэн дүгнэлттэй холбоотой хариулах хүн байхгүй болохоор шууд нэрийг маань алга болгочихлоо. Яагаад УИХ-ын гишүүний үг хэлэх эрхэнд халдаж байгаа юм. Яагаад Занданшатар дарга, Бямбацогт дарга нар хууль зөрчиж байгаа юм. УИХ-ын гишүүд чинь орон нутгийн сонгууль гээд хөдөө орон нутагт солиорчихсон явж байна. Энэ Их хурлын танхимд ирж гишүүнийхээ ажлыг хийх хэрэгтэй. Ганбаатар гишүүн бид хоёр ч сонгогдсон тойрогтоо очоод ажиллавал ажиллана ш дээ. Яагаад ийм муухай тэнцвэргүй, шударга бус байдлыг бий болгож байгаа юм. Яагаад Их хурлын гишүүний үг хэлэх эрхэнд халдаж байгаа юм. Цэцийн дүгнэлтийг хэлэлцээгүй. Хэрвээ үүнийг хэлэлцсэн гэж үзээд цаашаа явбал Үндсэн хуулийн цэцэд хандана. Одоо жаахан замбараатай байя Их хурал. Их хуралд 62 суудал авсан чинь болоо. Одоо орон нутагт ямар алаан хядаан хийгээд, юу гээд яваад байгаа юм. Яахаараа ийм замбараагүй болчихсон юм. Би үгээ хэлмээр байна. Эхний асуудлыг та дахин хэлэлцүүлэх ёстой Занданшатар дарга аа. Та нар хууль дүрмийг ингэж уландаа гишгэж болохгүй ш дээ. Цэцийн дүгнэлт бол их чухал шийдвэр. Тиймээс заавал асуулт асууж тайлбар сонсъё гэсэн юм. Ингэхгүй юм бол бид энд суухын хэрэг юу байгаа юм. Тэр их хурлын гишүүдээ дуудаач. Хэрвээ Их хурлын гишүүд энд бөөндөө цуглахгүй юм бол би өнөөдөр сууж чадахгүй. 62 гишүүн сонгосон гээд байгаа. Та нар тэр 62 гишүүнээ цуглуул. Ийм шударга бус байж болохгүй. Цэцийн дүгнэлтийн талаар асуулт асуух, үг хэлэх ч эрхгүй амаа хумхиулаад сууж байж таарахгүй. Шударга байцгаа МАН-ынхаан


Бидэнтэй холбогдох