2020-09-30


Монос” компанийг зургаан сая төгрөгөөр торгожээ



Эмийн сангийн борлуулалтын зах зээлийн гуравны нэгээс дээш хувийг эзэлдэг “Монос-Улаанбаатар” ХХК нь гамшгийн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед амны хаалтны борлуулалтаа хязгаарласан зөрчил илэрчээ. “Монос- Метромалл” салбарт гарсан уг зөрчлийг ШӨХТГ хяналт шалгалтаар илрүүлж, тус компанийн амны хаалтын өмнөх жилийн борлуулалтын орлогын дөрвөн хувьтай тэнцэх 6,066,192 төгрөгөөр торгосон байна. 

ШӨХТГ-аас амны хаалтны борлуулалтыг хязгаарласан нь хэрэглэгчийн эрх ашгийг зөрчиж, амны хаалтын зах зээлд сөргөөр нөлөөлөх, хомсдол үүсэх нөхцөлийг бүрдүүлсэн хэмээн үзжээ. Ийнхүү зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 9-д заасныг баримтлан давамгай байдлаа хууль бусаар ашиглаж, хуулиар хориглосон ноёлох үйл ажиллагаа явуулсан хэмээн торгосныг “Монос-Улаанбаатар” ХХК хүлээн зөвшөөрөхгүй шүүхэд хандсаныг, Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүхийн хуралдаанаар есдүгээр сарын 28-ны өдөр ШӨХТГ-ын оногдуулсан торгуулийг хэвээр үлдээжээ


Бидэнтэй холбогдох