2020-09-09
УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр нарт холбогдох шүүх хуралдаан /2020.09.08/ Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд болж давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн юм.Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Н.Номтойбаярыг "Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, худал мэдүүлэг өгсөн гэх үндэслэлээр" шүүж нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээр хасч, 5.5 жилийн хорих ялыг оноосон.