2020-09-09


Ц.Элбэгдорж хүү Эрдэнэгээ АН-аас НИТХ-д нэр дэвшлээ



Элбэгдоржийн  хүү Э.Эрдэнэ нь Баянзүрх дүүрэг буюу сонгуулийн зургадугаар тойрогт нэр дэвшиж буй юм. АН, МАХН, ШИНЭ хамтран энэ удаагийн орон нутгийн сонгуульд өрсөлдөх болсноо зарласан билээ.Э.Эрдэнэ нь 1989 онд төрсөн, АНУ-ын “Drexel University” төгссөн, биотехнологич мэргэжилтэй. Оксфордын их сургуульд магистр хамгаалсан.Цэргийн эмнэлгийн лабораторид Эрдэм Шинжилгээний Ажилтан, Бүгд Найрамдах Өмнөд Судан улсад есөн сарын хугацаанд Монгол Улсын энхийг сахиулах ажиллагааны II ээлжийн Мото-буудлагын батальоны тагнуулын офицероор ажиллаж байсан бөгөөд өдгөө “Элбэгдорж хүрээлэн”-гийн Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар ажилладаг.


Бидэнтэй холбогдох