2020-09-04
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны дарга А.Амбасэлмаа: Өчигдөр буюу 9-р сарын 3-ны өдөр нийт 537 хүнд шинжилгээ хийхэд 4 хүнээс коронавирус илэрлээ. Эдгээр 4 хүн нь 9-р сарын 2-ны өдөр Сиатл-УБ-ын онгоцоор ирсэн 83, 84, 57, 63 настай эмэгтэйчүүд байна.Монгол Улсад батлагдсан тохиолдол 310 болж эдгэрсэн 296 байна. Өнөөдрийн /2020.09.04/ байдлаар сувилалд 16, гэрийн ажиглалтад 25 хүн байгаа бол 255 хүний ажиглалт, тандалтын хугацаа дууссан байна.ХӨСҮТ-д өнөөдрийн байдлаар 14 хүн эмчлэгдэж байгаагаас 13 хүний биеийн байдал хөнгөн, нэг хүний биеийн байдал хүнд байна.