2020-09-04
09:00 цагт: Монголын байгаль орчин, цаг уурын тандан судалгаа үүсэж хөгжсөний 50 жилийн ойд зориулсан "Зайнаас тандан судалгаа-50 жил" сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал болно.
10:00 цагт: УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, Ч.Ундрам нарын санаачилгаар зохион байгуулж буй “Үндэсний боловсролын тогтолцоог сайжруулах нь” хэлэлцүүлэг болно. Утас: 95724747
10:00 цагт: Монгол Улсад барилгын салбар үүсэж хөгжсөний 94 жилийн ой, Барилгачдын баярын нэгдсэн арга хэмжээ болно. Утас: 88082470, 91119757
10:00 цагт: Агаар бохирдуулагч эх үүсвэрүүдэд хийсэн хяналт шалгалтын дүнгийн талаар мэдээлэл хийнэ. Утас:91887887
11:00 цагт: "COVID-19" халдварын нөхцөл байдлын талаар ЭМЯ-наас ээлжит мэдээлэл хийнэ. Мөн үлгэрийн таван цуврал ном бичсэн 9 настай Н.Содбилэг хүү номынхоо орлогыг Улсын онцгой комисст хандивлана. Утас: 99185722
12:00 цагт: "Өв эрдэнэ" соёлын өвийн тэтгэлэгт хөтөлбөрийн төслүүдийн талаар мэдээлэл өгөх хэвлэлийн хурал болно. Утас: 97002707, 319017
12:00 цагт: “Хөдөө аж ахуйн бирж” ТӨХХК, Монголын хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбоо, Швейцарийн хөгжлийн агентлаг, Лавай худалдааны төв хамтран зохион байгуулж буй “Мах, хүнсний ногоо, цагаан идээ- 2020” өргөтгөсөн худалдааны нээлт болно.
12:00 цагт: Гэр хорооллын хөгжлийн намаас орон нутгийн сонгуультай холбоотой мэдээлэл хийнэ.