2020-09-03


А.Амбасэлмаа: 354 хүнээс сорьц авхад коронавирус илрээгүй



ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны дарга А.Амбасэлмаа "Есдүгээр сарын 2-ны өдөр улсын хэмжээнд нийт 354 хүнээс авсан сорьцод шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй. Шинжилгээ хийгдсэн хүмүүс: Наймдугаар сарын 15-нд Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн 267 хүний давтан шинжилгээ ХӨСҮТ-д тусгаарлагдсан 1 хүний давтан, сувилалд тусгаарлагдсан 8 хүний давтан, тусгаарлан ажиглах байранд байгаа 37 хүний давтан, тандалтын 4 хүн, Увс аймагт тусгаарлагдсан 5 хүн, Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 32 жолоочийн сорьцоос коронавирус илрээгүй байна. Монгол Улсад коронавирусийн халдварын батлагдсан 306 тохиолдол байна. Үүнээс 296 хүн эдгэрсэн, Эдгэрсэн хүмүүсээс сувиллын ажиглалтад 21, гэрийн ажиглалтад 46, ажиглалт тусгаарлалтын хугацаа нь дууссан 229 хүн байна. ХӨСҮТ-д коронавирусийн халдвар авсан 10 хүн эмчлэгдэж байгаагаас 9 нь хөнгөн, 1 хүний биеийн байдал хүндэвтэр байна. Нийтдээ ХӨСҮТ-д 28 хүн ажиглалтанд байна.


Бидэнтэй холбогдох