2020-09-03


Өнөөдөр болох үйл явдал



ГХЯ-нд

09:00 цагаас Яамдын дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга, Агентлагийн дарга, дэд дарга, гадаад харилцааны асуудал хариуцсан нэгжийн дарга , ажилтнуудад зориулсан  “ГАДААД БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТИЙГ НЭГДСЭН ЗОХИЦУУЛАЛТААР ХАНГАХ ” сэдэвт сургалт болно.

ХХААХҮЯ-нд

09:30 цагаас Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас ургацын бланс танилцуулна. Энэ үеэр хадлан, өвөлжилт цаг үеийн асуудлаар тодруулга, яриа авч болно.

ЭМЯ-нд

11:00 цагаас Коронавируст халдварын нөхцөл байдлын хурал болно.

ЭХЯ-нд

11:00 цагаас Эрчим хүчний сайд Н.Тавинбэх салбарын ТББ, мэргэжлийн холбоодын төлөөлөлтэй 09-11 цагийн хооронд зөвлөлдөх уулзалт хийнэ. Үүний дараагаар Оюутолгойн уурхайг Монголын талаас цахилгаан эрчим хүчээр хангах гэрээнд албан ёсоор гарын үсэг зурах ёслол болно.

Барилгын хөгжлийн төвийн 5 давхарт

14:00 цагаас Барилгын салбарын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн жишиг танхимыг танилцуулна. Өндрөөс унах, машин механизмд мөргүүлэх зэрэг үйлдвэрийн ослыг төсөөллөөр мэдрэх практик сургалтуудыг энэхүү танхимаар дамжуулан барилгын салбарынханд ХАБЭА чиглэлийн сургалтууд орох юм.


Бидэнтэй холбогдох