2020-08-17
УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдлаа. Хуралдаанаар тус намын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн УИХ-ын гишүүн Сайнбуянгийн Амарсайханыг бүлгийн дэд даргаар томилсоныг мэдээллээ.МАН-ын бүлэг гурван дэд даргатай бөгөөд дэд даргаар сонгогдоод байсан УИХ-ын гишүүн Б.Жавхлан УИХ-ын Төсвийн байнгын хорооны даргаар томилогдсон тул чөлөөлж түүний оронд С.Амарсайханыг сонгосон.МАН-ын бүлгийн дэд даргаар Ж.Сүхбаатар, Х.Булгантуяа, С.Амарсайхан нар ажиллахаар болоод байна.