2020-08-17


Б.ПҮРЭВДОРЖ ГИШҮҮНИЙ ЧУУЛГАНД ОРОЛЦОХ ЭРХИЙГ ХАСАВ.



УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Ж.Мөнхбат гишүүнийг үг хэлэх  үеэр чуулганы хуралдааныг "самарч" эхэлсэн тул эрхээ хасууллаа. Тиймээс УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан сануулга өгч, Б.Пүрэвдорж гишүүний чуулганы нэгдсэн хуралдаанд оролцох эрхийг долоо хоногоор хасав.  Чуулганы Дэгийн тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хуралдааны дэг зөрчсөн тохиолдолд даргалагчийн зүгээс сануулга өгөхөөс гадна Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанд оролцох эрхийг нь хасах эрхтэй болгосон байна. 


Бидэнтэй холбогдох