2020-08-14


8-р сарын 17-ноос дугаарын хязгаарлалт үйлчилнэ.



Батбаясгалан дугаарын хязгаарлалттай холбоотой захирамж өнөөдөр гаргалаа. Үүнтэй холбогдуулан НЗДТГ-ын хууль эрх зүйн хэлтэс болон Тээврийн цагдаагийн албанаас мэдээлэл хийлээ. Энэ үеэр дугаарын хязгаарлалттай холбоотой тэмдэг тэмдэглэгээг байршуулж эхэлсэн, ирэх Даваа гарагаас эхлэн үйлчилж эхэлнэ гэлээ.Дугаарын хязгаарлалт үйлчилж эхлэх захын цэгүүдэд автомашины томоохон зогсоолууд байгуулах ажлыг судалж байна. Тухайн өдөр хөдөлгөөнд оролцох боломжгүй жолооч нар автомашинаа тухайн зогсоолуудад байршуулж, автобусаар зорчих юм.Хэрэв зөрчил гаргавал иргэнийг 20 мянга, хуулийн этгээдийг 200 мянган төгрөгөөр торгох юм.


Бидэнтэй холбогдох