2020-08-14
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа дараах мэдээллийг өглөө.
/2020.08.13/ нийт 462 хүнд шинжилгээ хийсэн. Бүх шинжилгээнд халдвар илрээгүй. Өнөөдрийн байдлаар Монголд 297 тохиолдол зөөвөрлөгдөж, бүртгэгдсэн байна. Үүнээс 269 хүн эдгэрэн гараад байна. Эмчлэгдэж байгаа 28 хүн байгаа бөгөөд хоёр хүний биеийн байдал хүнд байна.