2020-08-08
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны дарга А.Амбасэлмаа "2020 оны наймдугаар сарын 7-ны өдөр нийтдээ 595 хүний сорьцод шинжилгээ хийлээ. Эдгээр сорьцуудаас коронавирус илрээгүй байна. Өнөөдрийн байдлаар манай улсад батлагдсан тохиолдол 293, эмнэлгийн хяналтад 33 байгаагаас хоёр хүний биеийн байдал хүнд байгаа. Тусгаарлалтад байгаа иргэдээс нэг иргэний биеийн байдал хүнд байгаа. Тухайн иргэн нь бөөрний дутагдал оноштой байгаа. Өчигдрийн тусгай үүргийн онгоцоор ирсэн иргэдийн шинжилгээ өнөөдөр хийгдэн гэлээ.