2020-08-08
Өнөөдөр аавуудын баярын өдөр тохиож байна. Дэлхийн олон улсад тэмдэглэдэг энэхүү баярыг 1910 онд АНУ-ын Вашингтон мужийн Додд хэмээх охин аавдаа зориулан бий болгожээ.1966 онд АНУ-ын Ерөнхийлөгч Линдон Жонсон зарлиг гарган албан ёсоор “Аавуудын өдөр” хэмээн нэрийдэж, тэмдэглэх болжээ.Манай улсад 2005 оноос наймдугаар сарын 8-ны өдрийг “Аавуудын баяр” болгон тэмдэглэж ирсэн. 2003 онд байгуулагдсан “Монголын эрэгтэйчүүдийн холбоо” энэ өдрийг албан ёсоор аавуудын баярын өдөр болгосон юм.Монгол Улс нийт гурван сая 296 мянга 866 хүн амтай, үүнээс нэг сая 619 мянга 573 нь эрэгтэй байна. Тэдний 20 гаруй мянга нь өрх толгойлсон аавууд байдаг.