2026-03-17
Иргэний Зориг Ногоон Нам (ИЗНН)-ын Онц Их Хурлын шийдвэр, намын шинэ удирдлага болон улс төрийн нөхцөл байдлын талаар Иргэний Зориг Ногоон Намын Онц Их Хурлын зохион байгуулах комиссоос мэдээлэл өглөө.
• 2026 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хуралдсан ИЗНН-ын Онц Их Хурлын шийдвэрүүд
• Намын дүрмийг шинэчлэн баталсан тухай
• Намын даргын өөрчлөлт (Р.Батболд сонгогдсон тухай)
• Намын хуучин удирдлагад хариуцлага тооцсон асуудал
• Хууль хяналтын байгууллагад шалгагдаж буй асуудлууд
• Хамтарсан Засгийн газарт хүргүүлж буй шаардлага
ИЗНН-ын аймаг, нийслэл, дүүргийн төлөөллөөс бүрдсэн нийт 462 төлөөлөгч оролцсон Онц Их Хурлаар намын дүрмийг шинэчлэн баталж, удирдлагын бүтцэд өөрчлөлт оруулан, намын даргаар УИХ-ын гишүүн Р.Батболдыг сонголоо.
Мөн намын өмнөх дарга Б.Батбаатарыг намын гишүүнчлэлээс хасаж, намыг төлөөлөх эрхгүй болгосон бөгөөд түүнийг холбогдох хууль тогтоомж зөрчсөн асуудлаар хууль хяналтын байгууллагад шалгуулж байгаа талаар мэдээлэл өглөө.