2025-06-24
Монгол Улсын Их Хурлын 2025 оны зургаадугаар сарын 19-ний өдрийн чуулганаар Төрийн албаны зөвлөлийн гишүүнээр Цэнддаваагийн Амартөгс, Лхагвасүрэнгийн Золзаяа, Бадамдоржийн Төгсцэнгэл нарыг томилсон.
Шинэ гишүүд өнөөдөр (2025.06.24) ажлаа хүлээж авлаа. Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ, Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж Улсын Их Хурлын тогтоолыг танилцуулж, шинээр томилогдсон гишүүдэд үнэмлэхийг гардуулж өгөв. Төрийн албаны зөвлөлийн гишүүний үүрэгт ажлаа хүлээн авсан гишүүд хууль дээдлэн хэрэгжүүлж, шударга, санаачилгатай ажиллахаа илэрхийлэв.