2025-06-24
Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах бэлтгэл ажил үргэлжилж байна. Энэ хүрээнд НЗДТГ-ын дарга Д.Амгалан болон холбогдох албаныхан Төв цэнгэлдэх хүрээлэнд ажиллалаа. НЗДТГ-ын дарга Д.Амгалан нь Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны Нарийн бичгийн даргаар ажиллаж байгаа учир сэтгүүлчдийн зарим асуултад хариулт өглөө. Тэрбээр “Монголын үндэсний бөхийн холбооноос хүсэлт тавьсны дагуу энэ жил нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Төв цэнгэлдэх хүрээлэнгийн зүлгийг шинэчлэх ажлыг зохион байгуулсан. Олон улсын стандартын зүлэг, хучилтын системээр дагнасан ““HBS” гээд компани уг зүлгийг нийлүүлж, шинэчлэлийг хийсэн. Нийт 8176 ам.метр талбайг дороо зөөлөвчтэй, 200 тонн элс, 50 тонн зориулалтын дүүргэгч бүхий зүлгээр шинэчилсэн. Өнөөдөр зүлгийг норгож, барилдааны туршилт хийж байна. Төв цэнгэлдэх хүрээлэнд наадмын бэлтгэл, бусад урлаг, соёлын арга хэмжээнүүд удаан үргэлжилдэг учраас байгалийн зүлэг тавих боломжгүй гэдгийг холбогдох хүмүүс тайлбарлаж байгаа. Тиймээс уламжлалт байдлаар хиймэл зүлгээр шийдлээ.