2024-03-30


2024 онд 660.0 тэрбум төгрөг тус тус олгохоор баталсан гэж Сангийн сайд мэдээлэв



2023 онд барилгын материалын үнийн өсөлтөд 303.4 тэрбум төгрөг, 2024 онд 660.0 тэрбум төгрөг тус тус олгохоор баталсан гэж Сангийн сайд мэдээлэв.

Тэрээр улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барилга барьж буй ААН-ийн 100 гаруй төлөөлөгчийг хүлээн авч уулзжээ. Барилгын салбарын төлөөлөгчид, ажилчдын тарифт цалингийн жишгийг шинэчлэх, зөрүүг тооцож олгох хүсэлт тавьсан байна. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2021 оноос өмнө батлагдсан төсөл арга хэмжээний төсөвт өртгийг 2009 онд мөрдөж байсан барилгын ажилтны тарифт цалингийн жишгээр тооцож иржээ.


Бидэнтэй холбогдох