2024-02-07


Сар шинээр ажиллах эмнэлгийн хуваарь,



ЭМЯ-нaaс Сар шинээр ажиллах эмнэлгийн хуваарь, эрт илрүүлгийн явц, амьсгалын замын болон хоол хүнсээр дамжих халдвараас сэргийлэх, уламжлалт хоол хүнс, архины зохистой хэрэглээний талаар зөвлөв.

ХӨСҮТ-ийн захиралЖ.Байгальмаа дараах зөвлөгөөг өглөө:

Олон хүн цугласан үед халдварт өвчний эрсдэл улам нэмэгддэг. Ялангуяа томуу, томуу төст өвчин нэмэгдэх эрсдэлтэй. Улсын хэмжээнд өвчний идэвхжлийн түвшин өндөр хэвээр байна.

Дархан-Уул аймагт ногоон, 12 аймагт улаан, нийслэлд идэвхжилийн түвшинд байна. Бусад аймгуудад алаг цоог байна. Уушгины хатгаагаа эмнэлэгт эмчлүүлж буй олон хүн байна. Зарим насны бүлгийнхэн буюу нярай, хоёр хүртэл настай хүүхдүүд, жирэмсэн эхчүүд, архаг хууч өвчтэй иргэд, 65 болон түүнээс дээш насны иргэд томуу тусвал хүндрэх эрсдэлтэй.

Энэ бүлгийнхэн амьсгалын замын халдвараас сэргийлэхийг зөвлөж байна. Гараа савантай усаар угаан, спиртэн суурьтай гар ариутгагч хэрэглээрэй. Золгохдоо бага насны хүүхдийг аль болох үнсэхгүй байх нь халдвараас сэргийлнэ. Мөн нүүр амандаа гараа хүргэхгүй байх, агаар сэлгэлтийг хоёр цаг тутам хийх нь чухал.

Бид долоо хоног бүр вирус тархалтыг шинжилж байна. Ковидын халдвар 19 хувийн, томуугийн А вирус 10 хувийн тархалттай байна. Иймд Цагаан сарын өдрүүдэд эдгээр халдвар улс их тархах эрсдэл байна.

Хоол хүнсийг буруу хадгалахтай холбоотойгоор хордлогод орох нь баярын өдрүүдэд түгээмэл байдаг. Лаазалсан хүнсний сав баглаа боодлыг сайтар нягтална. Хөргүүртэй газраас хүнсээ худалдан аваарай. Ууц, чанасан махыг удаан хугацаагаар гэртээ хадгалж болохгүй. Хонуулсан салат битгий идээрэй. Түүхий жимс ногоог сайтар угаан, ундны усыг заавал буцалгаж хэрэглэнэ.


Бидэнтэй холбогдох