2024-02-02


Монголын Эдийн засгийн чуулган-Бүсчилсэн хөгжил” чуулган өнөөдөр /II.02/ хоёр дахь өдрөө үргэлжилж байна



Монголын Эдийн засгийн чуулган-Бүсчилсэн хөгжил” чуулган өнөөдөр /II.02/ хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

Чуулганаар Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын болон холбогдох хууль тогтоомжид орох төслийн талаар танилцуулж, засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн болон холбогдох байгууллагын саналыг тусган хэлэлцүүлж байгаа юм.

Монгол Улс 2001 онд бүсчилсэн хөгжлийн бодлого боловсруулахдаа дөрвөн бүсэд хувааж байсан бол энэ удаа говь, хангай, зүүн, баруун, төв, хойд гэсэн зургаан бүсэд хуваажээ.

2001 онд үзэл баримтлалаа "Өрнө, дорныг холбосон хамгийн товч тразит зам байгуулна" хэмээн тодорхойлж, аймгуудыг босоогоор нь нэг бүсэд багтааж байв. Тэгвэл энэ удаад орчин үеийн онолын чиг хандлагын дагуу бүс болгоны онцлог нөөцийг нэг бүсэд ялгах философи дээр тулгуурлаж боловсруулж байна. Тиймээс бүсүүдийн салбар хуралдаан ч тухайн бүсийн онцлог, давуу талууд дээр тулгуурлаж хөгжих асуудлыг хөндөж байгаа юм. Тэргүүлэгч салбаруудын тухайд, аж үйлдвэр, мал аж ахуй, аялал жуулчлал бүс болгоны хөгжлийн зорилтод багтаж байгаа юм.


Бидэнтэй холбогдох