2023-12-14


Монгол банк бодлогын хүүгээ 13 хувьд хэвээр хадгалах шийдвэрийг гаргалаа.



Мөнгөний бодлогын хороо оны төгсгөлийн улирлын хурлаа хийж, гадаад болон дотоод эдийн засгийн орчинд тохируулан мөнгөний бодлогын хүүг тохируулах шийдвэрээ гаргалаа. Энэхүү шийдвэрийг танилцуулахаар Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Монголбанкны ерөнхий эдийн засагч Д.Ган-Очир, Монголбанкны мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа нар оролцлоо.

Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн: Энэ удаагийн хурлаар Монгол Улсын эдийн засаг банк санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал болон цаашдын төлвийг харгалзан үзээд, бодлогын хүүгээ 13 хувьд хэвээр хадгалах шийдвэрийг гаргалаа.


Бидэнтэй холбогдох