2023-12-14


Өмгөөлөгч Б.Хонгорзул сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн хорих ангид байгаа нөхцөл байдлын талаар мэдээлэв өгөв.



Zarig.mn сайтын ерөнхий эрхлэгч, сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг 30 хоног цагдан хорих шүүхийн шийдвэр гарч, 12 дугаар сарын 4-ний өдөр ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан. Тэгвэл өнөөдөр /2023.12.14/ түүний өмгөөлөгч Б.Хонгорзул сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн хорих ангид байгаа нөхцөл байдлын талаар мэдээлэв өгөв.

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн өмгөөлөгч: “Сэтгүүлч Н.Өнөрцэцэг 2023 оны арван хоёрдугаар сарын 4-ны өдөр цагдан хоригдсон. Өлсгөлөн зарлаад 72 цаг болж байна. Түүний биеийн байдал муу байгаа бөгөөд царай цонхийж, дуу хоолой нь гарахгүй, гар хөл нь чичирсэн байдал ажиглагдав. Өлсгөлөн бол аюултай, 3-6 хоногт юм идэж уухгүй бол биеийн байдал хүндэрч, үхэлд хүргэх хэмжээний эрсдэлтэй байдаг. Түүнд таван үйлдэлд таван хэрэг үүсгэсэн байгаа. Үүнээс нэг хэрэгтэй нь танилцсан учир Эрүүгийн хэргийн хянан шалгах тухай хуульд яллагдагч болж байгаа. Яллагдагч болсон хэрэг дээр хилийн хориг тавиулах арга хэмжээ авхуулсан. Үлдсэн дөрвөн хэрэг дээр яллагдагчаар татагдах тогтоолтой танилцаагүй учир яллагдагч болоогүй. Цагдан хорих арга хэмжээг зөвхөн яллагдагчид авдаг. Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн хувьд яллагдагч болоогүй байна. Дуудах хуудсыг ирүүлсэн үйл баримт дээр Цагдаагийн албан хаагч Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн утасны сүүлийн орныг буруу хийн 21 удаа залгасан баримт байгаа. Албадан ирүүлэх арга хэмжээ авна гэхээс Цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авах үндэслэл байхгүй гэсэн үг. Түүний хорих ангид байгаа нөхцөл байдлын талаар ярих нь зүйтэй. Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн нүүрэн дээр нь шөнө тод цагаан гэрэл тусгаад унтаж амарч чадахгүй байгаа. Тэрбээр хөгжлийн банкны хэрэг дээр шүгэл үлээсэн. Тэгвэл Хөгжлийн банкны хэргээр хоригдсон этгээдүүдтэй түүнийг тааруулж айдаст автуулж байна. Мөн эрүүл ахуйн шаардлага хангаагүй, гэдэс цувдай арилгаагүй хоолоор хангасан байна. Сүүлийн гурав хоног өлсгөлөн зарласан гэсэн боловч бараг арван хоног хоол тэжээлийн дутагдалтай байсан гэсэн үг. Хорих ангийн нөхцөл байдлын хувьд чийгтэй, хүйтэн өрөөнд байлгаж байна. Энэ бол эрүүдэн шүүлтийн харгис хэрцгий байдлаар хандаж байгаа нэг хэлбэр мөн” гэв.


Бидэнтэй холбогдох