2020-07-31


ХӨСҮТ-ийн Тандалт, шуурхай удирдлагын дарга Д.Нарангэрэл:



Маск зүүж, хүн хоорондын зай барьж, гараа ариутгах шаардлагатай. Залуучуудын дунд халдвар их байгаа тул залуучууд халдвараас хамгаалах зөвлөгөөг мөрдөхийг уриалсан. Хүн хоорондын зайг ягштал барихад халдварыг 62 хувь бууруулж байгааг тогтоосон. Манай улсын хувьд өчигдөр 283 хүн тусгаарлан ажиглалтад орж, 139 хүн гэрийн тусгаарлалтад шилжин, одоогоор 2593 хүн тусгаарлан ажиглалтад байгаа. Сүүлийн 24 цагт 119 тусгай дугаарт 176 дуудлага ирсэн бол шуурхай аппликэйшнээр гадаадаас 15 иргэн холбогдож зөвлөгөө мэдээлэл авсан байна. СЭМҮТ-д 11 хүн холбогдож зөвлөгөө авчээ.


Бидэнтэй холбогдох