2020-07-31
10.00 цагт "Холидэй Инн" зочид буудалд Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих зураг төслийн хэлэлцүүлэг болно.
10.00 цагт ГХЯ-нд ОХУ, БНХАУ-тай хийж буй хамтын ажиллагаа, харилцаа, "COVID-19"-тэй холбоотой хүмүүнлэгийн туслалцаа, экспортыг нэмэгдүүлэх "Ногоон гарц" зэрэг цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.
11.00 цагт ЭМЯ-наас коронавируснийн% мэдээлэл хийнэ.
12.00 цагт "Хөгжлийн үүд" төслийн "Морингийн даваа орчмын шинэ суурьшлын бүс"-ийн нээлтийн ажиллагаа болно.
15.00 цагт МУИС-ийн 1, 2 байрны дугуй танхимд Унгар улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ-наас тус улсын Засгийн газрын “Stipendium Hungaricum” тэтгэлэгт хөтөлбөрийг танилцуулна.