2020-07-28


Д.Нямхүү: Нэг иргэнээс коронавирус илэрч, дөрвөн хүн эдгэрэл.



ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Долдугаар сарын 27-нд ХӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори болон Дархан-Уул аймгийн салбар лабораторид нийтдээ 686 хүний сорьцонд шинжилгээ хийлээ.Үүнээс 685 хүний сорьцонд коронавирус илрээгүй байна. Харин нэг хүнд илэрлээ. Тухайн хүн нь долдугаар сарын 27-нд Франкфурт-Улаанбаатарын онгоцоор ирсэн. Өнөөдөр ХӨСҮТ-ээс дөрвөн хүн эдгэрч дараагийн шатлал руу шилжлээ.


Бидэнтэй холбогдох