2020-07-27


Д.Нямхүү: 264 хүнийг шинжилхэд коронавирус илрээгүй



-ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, Дархан-Уул аймгийн лабораторууд нийт 264 хүнд шинжилгээ хийхэд. Коронавирус илрээгүй.Эдгээр шинжилгээг задалбал, долдугаар сарын 07-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн 179 хүний давтан шинжилгээ, ХӨСҮТ-д тусгаарлагдсан найман хүний давтан шинжилгээ, ажиглах байранд тусгаарлагдаж байсан 50 хүний давтан шинжилгээ, Алтанбулагийн боомтоор орж ирсэн 21 ачаа тээврийн жолоочийн шинжилгээ, Сэлэнгэ аймагт тусгаарлагдаж байсан гурван хүний давтан шинжилгээ байна.Манай улсад нийт батлагдсан тохиолдол 288 байна. Үүнээс эдгэрсэн тохиолдол 218 боллоо. Харин эмчилгээнд 70 хүн байгаа. Биеийн байдлаар нь үнэлбэл 64 хүн хөнгөн, 6 хүн хүндэвтэр байна гэв.


Бидэнтэй холбогдох