2021-11-30


Данх толгойтой банди” гэж хэлсэн улсын их хурлын гишүүн Д.Ганбат шүүхэд гомдол гаргахаар болжэ



Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг “Данх толгойтой банди” гэж твиттертээ бичсэн жиргээч Д.Ганбатыг Зөрчлийн хуулиар 100 мянган төгрөгөөр торгосон талаар бид мэдээлсэн.

Тэгвэл торгуулсан Д.Ганбат шүүхэд гомдол гаргахаар болжээ.

Тэрбээр, “Өнөөдөр өмгөөлөгчтэйгөө уулзаж надад шийтгэл оногдуулж, торгосон асуудлаар харъяалах шүүхэд гомдол гаргах талаар ярилцана. Сүүлийн нэг сар гаруйн хугацаанд гурван ч “хэргийн” учир цагдаагийн байгууллагаар явж байхдаа над шиг хэлсэн үг, илэрхийлсэн үзэл бодлынхоо төлөө цагдаад дуудагдаж байгаа олон тохиолдлыг нүдээр харж, биеэр мэдэрсэн. Энэ ганц миний асуудал биш. Бид эрх баригчдыг өөрсдийн өдөр тутам төлдөг татвараараа цалинжүүлж, санхүүжүүлж байгаа.Тэд бидний үйлчлэгч байх ёстой атал эсрэгээр иргэдээ төрийн хүчээр нухчин дарахыг оролдож байна.Бүс нутагтаа хамгийн чинээлэгт тооцогдож байсан Венесуэл орныг нэг солиотой хурандаа, нэг өвчтэй жолооч хоёр сүйрүүлсэн. Бид эх орноо өвчтэй хурандаа, солиотой гачгаар хоёроор сүйрүүлэхийг зөвшөөрч болохгүй. Тэмцэл дөнгөж эхэлж байна” гэжээ.


Бидэнтэй холбогдох