2020-11-10


Улсын онцгой комисс 14:00 цагт хурал зарлажээ



Улсын онцгой комисс өнөөдөр 14:00 цагаас хуралдаан зарлажээ. Хуралдаанаар Ковид-19 нөхцөл байдлаас үүдэн цаашид авах арга хэмжээний талаар хэлэлцэх юм байна.

Манай улсад коронавирусийн халдвар авсан хүний тоо сүүлийн гурав хоногт 12-оор нэмэгдэж, нийт халдвар авсан хүний тоо 368 болоод байгаа юм.

Халдварын тоо нэмэгдэж байгаагаас үүдэн зарим хилийн боомтуудыг хааж, ачаа тээврийг зогсоосон. Мөн сурагчдын амралтын хугацааг наашлуулсан шийдвэрүүдийг гаргаад байгаа билээ.

Энэ удаад ямар шийдвэр гаргах нь хараахан тодорхой болоогүй байна.


Бидэнтэй холбогдох