2020-11-09
09:30 цагт: "Шинжлэх ухааны ажилтны өдөр"-т зориулсан Хэл зохиолын хүрээлэнгийн нээлттэй хаалганы өдөрлөг болно. Утас: 99010248, 93053553
11:00 цагт: "COVID-19" халдварын нөхцөл байдлын талаар ЭМЯ-наас ээлжит мэдээлэл хийнэ.
11:00 цагт: Тархины саажилт, тархины эмгэг өвчтэй хүүхдүүдийн эрх ашгийг хамгаалж, эрүүл мэндийн нөхцөл байдал, оношилгоо, эмчилгээний түвшинг сайжруулах шаардлагатай байгаа талаар “Эрхэм нандин сувд”, "Итгэлийн мод", “Ээлтэй ертөнц” төрийн бус байгууллага болон эцэг эхчүүд нэгдэж хэвлэлийн хурал хийнэ.
11:30 цагт: "Инженер, технологийн дээд боловсрол" төслийн хүрээнд Япон улсад суралцах 59 оюутанд батламж гардуулах ёслол болно. Утас: 80060832