2020-11-04
НМХГ-ын 35 улсын байцаагч Алтанбулаг болон Замын-Үүд боомтоор орж ирсэн бараа бүтээгдэхүүнд шалгалт хийсэн байна. Алтанбулаг боомтоор 4,533 тээврийн автомашин, 4,756 жолооч орж иржээ. Үүнээс нь 3,292 нь гадаад жолооч,1,464 нь Монгол жолооч байна.
102,722,800 ширхэг бараа бүтээгдэхүүнд хяналт шалгалт хийж, 177 Монгол жолооч, нэг гадаад жолоочийг Асралт мед, Наранбулаг, Ар гүнт, Ивээл зочид буудалд тусгаарлажээ.
"Гүний гаалийн хяналтын бүс дээр ирсэн жолооч нарын халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэхэд анхаарч ажиллаж байна. Энэ хүрээнд халдвар хамгааллын дэглэм зөрчсөн 20 хүнийг тусгаарласан. Бид гааль дээр 24 цагийн хяналт тавин ажиллаж байна.
Тээврийн хэрэгслийн гадаргуугийн ариутгал хийгдсэнээс хойш хоёр цагийн дараа сэлгээ ачилтыг хийж байгаа. Битүү талбайд халдваргүйтгэл хийж байна. Тээврийн хэрэгслийн гадаа талбайд, бичиг баримт гээд бүх хэсэгт халдваргүйтгэл хийж байна