2020-11-04
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: Сүүлийн хоёр хоногт ХӨСҮТ-ийн Вирус судлалын хоёр лаборатори, ЗӨСҮТ-ийн явуулын авто лаборатори, Сэлэнгэ аймгийн салбар лабораторид нийт 613 хүнд шинжилгээ хийхэд гурван хүнээс covid-19 илэрлээ. Тодруулбал, аравдугаар сарын 20-нд Энэтхэг улсаас ирсэн хоёр хүний давтан шинжилгээнээс covid-19 илэрсэн байна. Насны хувьд 21 настай эрчүүд байна Мөн арваннэгдүгээр сарын 2-нд Алтанбулагийн боомтоор орж ирсэн 33 настай тээврийн жолоочийн давтан шинжилгээнээс covid-19 илэрсэн. Монгол Улсад нийт батлагдсан тохиолдол 352 боллоо. Үүнээс 314 буюу 89.2 хувь нь эдгэрчээ. Нийт 309 хүний ажиглалт, тандалтын хугацаа дууссан. Гэрийн ажиглалтад гурван хүн байна.
Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 38 хүн эмчлүүлж байна. 30 нь хөнгөн, найман хүний биеийн байдал хүндэвтэр байна. Одоо ХӨСҮТ-д 68 хүн ажиглалт тандалтад байгаа бол халдвар авч, эмчлүүлж буй 16 тээврийн жолоочийн 12 нь гадаадын иргэн юм байна