2020-10-29


Г.Ёндон сайдаар ХҮҮХДҮҮДИЙНХ НЬ СУРГАЛТЫН ТӨЛБӨРИЙГ буцаан төлүүлэхээр болжээ



Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон “Монголросцветмет” нэгдлийн Үйлдвэр эрхэлсэн дэд захирлаар ажиллаж байх үедээ "Гёте" сургуульд сурдаг хүүхдүүдийнхээ сургалтын төлбөр болох 10.7 сая төгрөгийг төлүүлсэн нь олон нийтэд ил болсон.

Энэ талаар манай сэтгүүлч өөрөөс нь тодруулахад "Хөдөлмөрийн хуульд зааснаар сургалтын төлбөрийн урамшуулал авсан. Энэ асуудал Шилэн дансанд 2019 онд нээлттэй байсан асуудал. 2000 оны эхэнд журам батлагдаж компани ашигтай ажиллах үед олон хүнд журам үйлчилж, урамшуулал авсан байдаг. Улсад өгсөн татвар болон ашигаас давсан нөхцөлд өгдөг. Нийт хэдэн төгрөг зарцуулсныг нарийн хэлж мэдэхгүй байна" гэсэн. тайлбарыг өгсөн юм.

Тэгвэл Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Ерөнхий сайд мэдээлэл авахаар Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэлийг дуудаж мэдээлэл авсан гэнэ. Ингээд байгууллагаар төлүүлсэн сургалтын төлбөрийг Г.Ёндон сайдаар буцаан төлүүлэхээр болжээ. Цаашид төрийн өмчит байгууллагууд төсвөөс давсан цалин, урамшуулал авч болохгүй гэдгийг хатуу анхааруулж, энэ мэт асуудлыг эмх цэгцэнд нь оруулахыг үүрэг болгосон байна


Бидэнтэй холбогдох