2020-10-29


Өнөөдөр болох үйл явдал



09:00- 12:00 цаг Улсын Хоёрдугаар Төв эмнэлэг “Дэлхийн Харвалтын өдөр”-ийг тохиолдуулан “Харвалтын эрсдлийг үнэлэх” зөвөлгөө, сургалтын өдөрлөгийг олон нийтэд нээлттэй зохион байгуулна. Холбоо барих: 99797227, 89647777 09:00-13:00 цаг Шангри-Ла Зочид буудалд – “КОВИД-19 цар тахлын үед ус хангамж, ариун цэврийн байгууламжийн үйлчилгээний тогтвортой менежментийг хангах нь” Зөвлөлдөх уулзалт болно. Холбогдох утас: 99042498 10:00 цаг “Тамхины хоггүй хотыг бүтээе” арга хэмжээг Экологийн цагдаагийн албанаас РС mall ХХК-тай хамтран зохион байгуулах гэж байна. Арга хэмжээний үеэр автомашины үнсний савыг үнэгүй тараах юм. Авто машин эзэмшигчдийн томоохон группуудыг уг арга хэмжээнд хамруулж олон нийтэд тамхины хоггүй хотыг хамтдаа бүтээхийг уриалах юм. Утас: 9111-9374 11:00 цагт Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн Математик, байгалийн ухааны сургуулийн 6 хөтөлбөр олон улсад хүлээн зөвшөөрөгдөж Европийн холбооны ASIIN байгууллагаас гэрчилгээгээ гардан авах гэж байна. Уг арга хэмжээнд БШУЯ-наас, БМИҮЗ-өөс зочид төлөөлөгчид ирэх юм. Хөгжим бүжгийн замын эсрэг талд буюу 64-р автобусны буудлын урд байрлах МУБИС-ийн 3-р байранд болно. 12:00 цаг “Зууны мэдээ” сонины “Үндэсний мэдээллийн төв”-д Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэ Хэвлэлийн бага хурал зарлалаа.


Бидэнтэй холбогдох