2020-10-28
Долоо хоног бүрийн лхагва гарагт Засгийн газрын ээлжит хуралдаан болдог. Энэ дагуу өнөөдрийн /2020.10.28/ Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд боллоо. Засгийн газрын энэ удаагийн хуралдаанаар өнгөрсөн даваа /2020.10.26/ гарагт хуралдсан Улсын Онцгой комиссын шийдвэрийг дэмжлээ. Өөрөөр хэлбэл, өндөржүүлсэн бэлэн байдлын хөл хориог ирэх арванхоёрдугаар сарын 31-ний өдөр хүртэл сунгах шийдвэрийг гаргалаа.