2020-10-27
09:00 цагт: Хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсролын оролцогч талуудын үндэсний хоёрдугаар форум болно. Утас: 70105652
10:00 цагт: ШУА-ийн жинхэнэ гишүүн (академич), Соёлын гавьяат зүтгэлтэн, доктор ( Sc.D), профессор Х.Сампилдэндэвийн мэндэлсний 75 жилийн ойд зориулсан "Соёлын өв, туршлага" сэдэвт дугуй ширээний ярилцлага болно.
10:00 цагт: Монголбанк, ЦЕГ, Голомт банк хамтран зохион байгуулж буй "Ятгах тусам нягтал-2" аяны нээлтийн ажиллагаа болно.
10:00 цагт: “Манай хороо-Миний гудамж” аяны шилдгүүдийг шалгаруулна. Утас: 88099272
11:00 цагт: "COVID-19" халдварын нөхцөл байдлын талаар ЭМЯ-наас ээлжит мэдээлэл хийнэ.
11:00 цагт: Монголын аялал жуулчлалын холбооноос жил бүр зохион байгуулдаг “Ай ти эм - 2020” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн "Аялал жуулчлал ба орон нутгийн хөгжил" уриан дор 21 дэх жилдээ болно. Мөн "КОВИД ба КОВИД-19-ийн дараах үеийн аялал жуулчлалын чиг хандлага" сэдэвт уулзалт болно. Утас: 99049074
11:30 цагт: “КОВИД-19” цар тахлын үед тэргүүн эгнээнд ажилласан резидент эмч нарт талархал илэрхийлж, мөнгөн урамшуулал олгоно. Утас: 88027947
11:30 цагт: Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны "Хөдөлмөрийн хүний төлөө" дээд шагнал гардуулна. Утас: 99027019
11:30 цагт: Уран бүтээлч Д.Амараагийн “Хаадын хөрөг” гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийнэ.
12:00 цагт: Зам тээврийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ зам тээврийн салбарын цахим үйлчилгээний талаар мэдээлэл хийнэ. Утас: 94999598
14:30 цагт: Монгол, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойн хүрээнд БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Хүүхдийн урлан бүтээх төв, Нийслэлийн аялал жуулчлалын газар хамтран зохион байгуулж буй “Миний мэдэх Солонгос орон” гар урлал, уран зургийн үзэсгэлэн, наадмын нээлт болно