2020-10-27
Баянгол дүүргийн ИТХ-ын сонгуулийн 23-р тойрогт МАХН-аас нэр дэвшин сонгогдсон Э.Магнайбаярыг эргүүлэн татахыг шаардан өнөөдөр (2020.10.27) тус дүүргийн иргэдийн төлөөлөл мэдээлэл хийлээ. Тэд тус тойргийн ахмадууд МАН-д элссэн Э.Магнайбаярыг сонгогчдын итгэлээр улс төрийн наймаа хийсэн хэмээн хардаж, дахин санал хураалт явуулж өгөхийг хүсч буйгаа илэрхийллээ.
Тодруулбал, МАХН-аас нэр дэвшсэн Э.Магнайбаяр анхан шатны сонгуульд манай тойрогт ялалт байгуулсан даруйдаа сонгогчдын саналыг өөрийн эрх ашгийн төлөө ялсан намд худалдсан нь сонгогчдын итгэл үнэмшил, саналыг үнэгүйдүүлсэн хэрэг хэмээн үзэж байгаа аж.
Тиймээс Баянгол дүүргийн иргэдийн төлөөллүүд МАХН-аас нийслэлийн ИТХ-ын сонгуулийн 23-р тойрогт 922 хүний саналаар ялалт байгуулсан Э.Магнайбаярын асуудлыг холбогдох хуулийн байгууллага зохих журмаар нь шийдэхгүй бол суулт зарлана