2020-10-25


Өнөөдөр орон нутгийн сонгуулийн нэмэлт санал хураалттай



Өнөөдөр аймгийн нэг, дүүргийн нэг, сумын 60 тойрогт орон нутгийн сонгуулийн нэмэлт санал хураалт явуулна. Онцлоход, уг санал хураалтад өмнөх сонгуулиар саналаа өгөөгүй сонгогчид оролцох юм. Ийн тэдний саналыг өмнөх саналын тоон дээр нэмж, дүнг гаргана.

ХУУЛИЙН ТАЙЛБАР: Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн,

  • 78 дугаар зүйлийн 78.1-д “Хамгийн олон санал авсан нэр дэвшигчдийн саналын тоо тэнцсэн бол адил санал авсан нэр дэвшигчдийн дунд нэмэлт санал хураалт явуулна”,
  • 78 дугаар зүйлийн 78.2-д “Нэмэлт санал хураалт явуулах тухай шийдвэрийг тухайн шатны сонгуулийн хороо гаргаж, уг шийдвэрт санал авах өдөр, байрыг заах ба амралтын өдөр явуулна” гэж заасан байдаг.


Бидэнтэй холбогдох