2020-10-23


ХОТЫН ШИНЭ ДАРГААР ТОДРООД БУЙ Д.СУМЪЯАБАЗАР ГЭЖ ХЭН БЭ?



Хотын шинэ даргаар тодроод буй Д.Сумъяабазар 2012 оноос УИХ-ын гишүүнээр ажиллаж байгааЗасгийн газрын гишүүн, Уулуурхай, хүнд үйлдвэрийн сайд, Нийслэлийн МАН-ын дарга, үндэсний бөхийн Монгол улсын аварга, чөлөөт бөхөөр олимпийн наадамд оролцож байсан yлс төрч, бизнесмэн, мэргэжлийн тамирчин юм.

Тэр1974 оны 1 сарын 7-нд төрсөн. 1991 онд Нийслэлийн 77-р дунд сургууль 2005 онд ШУТИС-ийн Компьютер техник менежментийн сургууль, Бизнесийн удирдлагын бакалавр зэрэгтэй.

Түүний аав нь улсын заан Донровын Долгорсүрэн, дүү нар нь улсын начин Долгорсүрэнгийн Сэржбүдээ, мэргэжлийн сүмо бөхийн ёкозүна Асашёорюү Д.Дагвадорж эхнэр нь 1991 оны Монголын сайхан бүсгүй өргөмжлөлт Ч.МИЧИДМАА. Тэд 2 хүүхэдтэй.

Д.Сумъяабазар

2003-2006 онд

“ЭйБиСи Девелопмент” ХХК-ий Ерөнхий захирал

2003

”Асашёорюү сан” ТББ-ын дэд тэргүүн

2006-2013 онд

Үндэсний хөрөнгө оруулалтын банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга

2009

Монголын чөлөөт бөхийн холбооны дэд ерөнхийлөгч

2013

”Рояал Плаза” ХХК-ий зөвлөх

2013

Монголын спортын барилга байгууламжийн холбооны ерөнхийлөгч

2012-2016 онд

Монгол Улсын Их Хурлын гишүүн

2016-2020 онд

Монгол Улсын Их Хурлын гишүүн

2017 оноос

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд

2020 оноос

Монгол Улсын Их Хурлын гишүүн

ШАГНАЛ

2006 онд

Монгол улсын аварга цол

2006 онд

Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн медаль

2011 онд

Ардын хувьсгалын 90 жилийн ойн медаль

2014 онд

Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон

ГАДААД ХЭЛ

Англи, Орос


Бидэнтэй холбогдох