2020-10-22


М.Энхболдын фракцийг нэг мөр дарж авах боломж бүрдлээ



МАН-ын удирдлагууд орон нутгийн намын байгууллагадаа аймаг нийслэлийн Засаг дарга болон НТХ-ын даргад нэр дэвшигчээ томилох чиглэл өгчээ. Энэхүү чиглэл нь олон жил нэг даргын сценариар асуудлыг шийддэг байсан цаг ард хоцорсон гэдгийг сануулсан үйл явдал болов.

 

Тодруулбал МАН энэ удаагийн орон нутгийн сонгуулийн үр дүнд гарсан сонгогчдын болон намын гишүүдийнхээ өмнө Монгол Улсад эрх барьж буй ууган, ардчилалтай нам гэдгээ тод харуулж, аймаг нийслэлийн засаг дарга, ИТХ-ын дарга нарыг тухайн аймаг, нийслэлийн МАН-ын хорооны гишүүдийн хурлаар хэлэлцүүлэн дэвшүүлж, Удирдах зөвлөлд саналаа ирүүлэхийг чиглэл болгосон байна.

 

Энэ нь зөвхөн дарга нар асуудал шийддэг байсан хуучин уламжлалыг таягдан хаясан үйлдэл боллоо.

Нөгөөтэйгүүр МАН-ын Удирдах зөвлөлийн өгсөн чиглэл нь Төв аймгийн МАН-д шинэчлэлийн салхи сэвэлзүүлж, МАН-ын дарга асан М.Энхболдын фракцийг нэг мөр дарж авах боломжийг бүрдүүллээ хэмээн харах хүн ч цөөнгүй байгаа юм.

Тэрбээр Төв аймгаас гурван удаа сонгогдож, ард түмнээ төлөөлсөн. Гэвч хийсэн бүтээсэн ч төө хүрэхгүй. Харин хууль бус ноёрхол нь хэтийдсэн болохыг учир мэдэх хүмүүс өгүүлдэг.

Шуудхан хэлэхэд ирж яваа цагийн дууг буцах хүн аялдаггүй гэдэг шиг М.Энхболд гэдэг хүн хэдэнтээ сонгогдож төр түшилцсэн Төв аймгийнхаа МАН-ыг бараг л хувьчлаад авсан мэт аашилж байсан цаг саяхан.

2012, 2016 онд намын дүрэм зөрчиж аймгийн дарга, ИТХ-ын даргыг сонгож байсан гэгддэг М.Энхболдын сценари энэ удаа ийнхүү дуусгавар болж байх шиг. Үнэхээр энэ удаагийн намын хурлаар М.Энхболдын ноёрхлын сүүлчийн "вант улс" болсон Төв аймаг МАН-ыг шинэчилж дөнгөх үү гэдгийг харах л үлдлээ.


Бидэнтэй холбогдох