2020-10-21


Д.Амарбаясгалан: Би хотын дарга болохгүй



Маргааш МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж аймаг, нийслэлийн Засаг дарга нарыг тодруулна.
 

Нийслэлийн засаг даргаар УИХ-ын гишүүн Д.Сумьяабазар томилогдох магадлал өндөр байна. Зарим эх сурвалжууд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгаланг нийслэлийг ирэх дөрвөн жилд удирдаж магадгүй гэх мэдээллийг өгөөд байгаа юм. Д.Амарбаясгалангаас тодруулахад “Би хотын даргаар ажиллах бодолгүй байна. Цаашид намынхаа ажлыг үргэлжлүүлж улс төрийн намуудыг мэргэжлийн түвшинд хүргэх, хүлээн зөвшөөрөгдөх хэмжээнд хүргэх” зорилго тавин ажиллаж буйгаа хэлэв.

Дашрамд дурдахад Д.Амарбаясгаланд өмнө нь хоёр ч удаа хотын даргаар ажиллах санал ирж байсан тухай хэвлэлүүд онцолдог юм.


Бидэнтэй холбогдох